Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Засаг дарга албан даалгавар гаргалаа

Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Засаг дарга албан даалгавар гаргалаа
Өмнөговь аймгийн Засаг дарга албан даалгавар гаргалаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өглөө. Үүнд

  • Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох

  • Хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх

  • Дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох

  • Шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох

  • ААН, албан байгуулагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

  • Эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх

  • Зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах

  • Хилийн боомтуудын үйл ажиллагааг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулах

  • Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх

  • Төрийн байгууллагууд хуваарь хийж, Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх аж.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Хуваалцах