Өмнөговь аймгийнхан "Авто машингүй өдөр"-т идэвхтэй оролцжээ
“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”, “Авто машингүй өдөр”-ийг өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”, “Авто машингүй өдөр”-ийг өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулжээ.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хамруулдаг энэ арга хэмжээг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажлуудыг сурталчлаад зогсохгүй "Маанийн хийд"-ийн лам нар авто тээврийн ослын улмаас хохирогсдод хүндэтгэл үзүүлж, ном хуржээ. Мөн идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллагыг шалгаруулсан байна. Шилдэг байгууллагаар хурандаа Ө.Эрдэнэ-Очир захирагчтай Зэвсэгт хүчний 167-р анги шалгарчээ.
Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны наймдугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна.
Монгол Улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан гэх харамсалтай мэдээ байна.




















