Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь, Баян-Өлгий аймагт нас гүйцсэн эр хонины үнэ хамгийн өндөр буюу 280 мянган төгрөгийн ханштай байна

​Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 12 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.5 сая төгрөг болж, 36.6 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 34.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрий

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь, Баян-Өлгий аймагт нас гүйцсэн эр хонины үнэ хамгийн өндөр буюу 280 мянган төгрөгийн ханштай байна
Өмнөговь, Баян-Өлгий аймагт нас гүйцсэн эр хонины үнэ хамгийн өндөр буюу 280 мянган төгрөгийн ханштай байна. Зураг: МҮОНРТ

Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 12 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.5 сая төгрөг болж, 36.6 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 34.8 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 105.6 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 242.0 мянган төгрөг болж, 28.5 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 157.7 мянган төгрөг болж, 14.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

2024 оны 12 дугаар сард эр хонины үнэ Өмнөговь, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 280.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг байна.

Хуваалцах