Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд!

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд!
Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот – Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.

Мөн “Улаанбаатар хот – Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот – Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлүүдийн үйлчилгээг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна.

Автотээврийн үндэсний төв

Хуваалцах