Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав

Дэлхийг түгшээж буй COVID-19 цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав
Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав. Зураг: МҮОНРТ

Дэлхийг түгшээж буй COVID-19 цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. БНХАУ-д коронавирусний тархалт нэмэгдэж байх үед МУ-ын Засгийн газар, хил залгаа Өмнөговьчууд бид өөрсдийн боломж нөөцөө дайчлан хандив дэмжлэг үзүүлсэн.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын Баяннуур хотоос хил залгаа Өмнөговьчуудад 42000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа. Түүнээс 12000 ширхэгийг Гашуун сухайт хилийн боомтод хүлээлгэн өгчээ. Энэхүү маскыг хил боомт болон нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хуваарилж өгөх юм.

Сурвалжлагч: Өмнөговь аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч А.Үүрийнтуяа

Хуваалцах