Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Өмнөговьд хичээл сургууль хэвийн үргэлжилж байна

Тухайн өдөр тус аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас түр завсарлуулах шийдсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговьд хичээл сургууль хэвийн үргэлжилж байна
Өмнөговьд хичээл сургууль хэвийн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд тавдугаар сарын 5-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургуулийн хичээлийг цуцалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Тухайн өдөр тус аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан учраас түр завсарлуулах шийдсэн юм.

Харин өнөөдрөөс дээрх аймагт хичээл сургууль хэвийн үргэлжилж, тээвэрчид хил гаалиар хэвийн гарч байгааг холбогдох албаны хүмүүс бидэнд мэдээллээ. Энэхүү өндөржүүлсэн бэлэн байдлыг өнгөрсөн бямба гарагийн өглөө цуцалсан байна.

Хуваалцах