Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмнөговийн депататууд иргэдтэйгээ уулзалдлаа

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад эдүгээ 25 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү ойг тохиолдуулан АИХ-ын депутатыг тойргийнх нь сонгогчидтой уулзуулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговийн депататууд иргэдтэйгээ уулзалдлаа
Өмнөговийн депататууд иргэдтэйгээ уулзалдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад эдүгээ 25 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү ойг тохиолдуулан АИХ-ын депутатыг тойргийнх нь сонгогчидтой уулзуулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Шинэ Үндсэн хуулийг сурталчлах, өмнөх хуулиудаас онцлог давуу талуудыг хүүхэд залууст танин мэдүүлж, түгээн дэлгэрүүлэх, тэрхүү хуулийг батлахад гар бие оролцож явсан Өмнөговь аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудыг алдаршуулах хүндэтгэл үзүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ЗДТГ хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан. Үүний нэг нь 25 жилийн түүхэнд анх удаа АИХ-ын төлөөлөгчдийг сонгогчидтой нь буюу тойргийнх нь иргэдтэй уулзуулах арга хэмжээ юм.

Өнгөрсөн даваа гарагт дээрх аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Номгон суманд ажиллаж, АИХ-ын депутат Б.Зандрааг сонгогч иргэдтэйгээ үзэл бодлоо хуваалцах уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Хуваалцах