Өмнөговийн сурагчдад мэргэжил сонголтын өдөрлөг болов
Өмнөговь аймагт эрэлттэй байгаа мэргэжил болоод хувь хүний өөрийн зан төлөв, хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлээ хэрхэн сонгох талаар олон улсын стандартад нийцсэн сорил явуулж мэргэжлийн зөвлөгөөг ч өгөв.
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид мэргэжлээ зөв сонгож чаддаггүйгээс их дээд сургууль төгсөөд ажлын байргүй болдог. Тиймээс Өмнөговь аймаг хоёр дахь жилдээ төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар өдөрлөг зохион байгууллаа.
Тэд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтарч энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм.