Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговийн зургаан оюутан Беларусь улсад тэтгэлгээр сурна

Өмнөговийн Даланзадгадын зургаан оюутан тэтгэлгээр Жодина хотод суралцах 100 хувийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Тэд гурван жилийн хугацаанд суралцах бөгөөд ирэхэд нь ажлын байр бэлэн байх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговийн зургаан оюутан Беларусь улсад тэтгэлгээр сурна
Өмнөговийн зургаан оюутан Беларусь улсад тэтгэлгээр сурна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Беларусь улсын Жодина хоттой 2016 онд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Жодина хотын Техникийн коллежид Өмнөговийн оюутнуудыг тэтгэлгээр элсүүлэн сургах ажлыг “Юнайтад Белаз Машинера” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Өмнөговийн Даланзадгадын зургаан оюутан тэтгэлгээр Жодина хотод суралцах 100 хувийн тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Тэд гурван жилийн хугацаанд суралцах бөгөөд ирэхэд нь ажлын байр бэлэн байх юм.

Ташрамд дуулгахад, дээрх Хамтын ажиллагааны хүрээнд тэтгэлгээр сургах ажлыг зохион байгуулснаар 2020 онд таван оюутан, 2021 онд хоёр оюутан төгсч ирээд Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций суманд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

“Монголын мэдээ” сувгийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч А.Үүрийнтуяа

Хуваалцах