Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Өмнөх Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөх Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа
Өмнөх Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,

-Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоолоо. Энэ тогтоолын дагуу орон нутгийн онцлог, хүн амын тооноосоо хамаараад аймгуудын Засаг даргын Тамгын газар 29-41 хүртэл орон тоотой ажиллана

-2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ажиллаж байсан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа. Жишээ нь, 2017 оны улсын төвсийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл багтаж байна.

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Хуваалцах