Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"UMONEY" картын цэнэглэлтийн үйлчилгээ түр тасалдана

Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"UMONEY" картын цэнэглэлтийн үйлчилгээ түр тасалдана
"UMONEY" картын цэнэглэлтийн үйлчилгээ түр тасалдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Үүнтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 19 цагаас эхлэн хэсэг хугацаанд мобайл цэнэглэлт буюу HiPay, Toki, Tara, SocialPay аппликэйшн болон CU-ийн салбаруудаар автобусны "Umoney" картыг цэнэглэлт хийх боломжгүй болох талаар "Улаанбаатар смарт карт" ХХК мэдээллээ.

Иймд зорчигч та бүхнийг "Umoney" картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөж байна.

Хуваалцах