Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ӨМӨЗО-нд халдвар нэмж тархсаар байна

Гаднаас ирсэн халдварын нэг тохиолдол нь Тунляо хотод илэрчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨМӨЗО-нд халдвар нэмж тархсаар байна
ӨМӨЗО-нд халдвар нэмж тархсаар байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны коронавирусний дотоод халдварын тохиолдол 47 болсны 39 нь Хөх хотод, 7 нь Бугатад, 1 нь Баяннуурт батлагдсан гэж CCTV мэдээллээ.

Харин 2022 оны хоёрдугаар сарын 22-ны 24:00 цаг хүртэл ӨМӨЗО-нд дотоод халдварын тохиолдол 242 болсны 218 нь Хөххотод, 16 нь Бугатад, 5 нь Хөлөнбуйрт, 3 нь Баяннуурт батлагдсан байна.

Гаднаас очсон халдварын нэг тохиолдол нь Тунляо хотод илэрчээ.

Хуваалцах