ӨМӨЗО-ны мэргэжилтнүүд Дундговь аймагт алтан харгана тариалахад туслалцаа үзүүлнэ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагууд Дундговь аймагт зочилж, олон чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиров.
Мэдээллийн алба

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагууд Дундговь аймагт зочилж, олон чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиров.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Дундговь аймгийн удирдлагууд Хянган аймагт зочилж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Энэ айлчлалын үр дүнд элсний нүүдлийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн буцалтгүй тусламжаар Өлзийт, Дэлгэрцогт сумдад "Алтан харгана" тариалахад зориулж 20 га газрыг хаших тор, шон, үрийн асуудлыг шийдвэрлэсэн юм.Хоёр тал цаашид Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх, урлаг, соёлын солилцоо хийх, Хянган аймгийн нэрэмжит гудамжийг Мандалговь хотод байгуулах, Цөлжилтийг бууруулах чиглэгдсэн өмнөх төслөө үргэлжлүүлэх, хоёр талын харилцан айчлалыг жилд 2 -оос доошгүй удаа хийж хэвшихээр тохирч, ГХЯ-наас зөвшөөрөл аван, харилцан ойлголцолын санамж бичиг үйлдэхээр болсон юм.

Түүнчлэн Хянган аймаг элсний нүүдлийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор Дундговь аймагт 50 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлсэн байна.




















