ӨМӨЗО-ны залуу бөх С.Төмөрбаатар даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодлоо
С.Төмөрбаатар 1996 онд Шилийн гол аймагт төрсөн бөгөөд 2017, 2018, 2019 онд Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байсан юм.
Мэдээллийн алба

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Нэгийн даваанд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу бөх Соёлтын Төмөрбаатарыг даян аварга Н.Батсуурь амлан авч, өвдөг шороодууллаа.
С.Төмөрбаатар 1996 онд Шилийн гол аймагт төрсөн бөгөөд 2017, 2018, 2019 онд Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байсан юм.


















