Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Унадаг дугуйн хамгийн үр ашигтай хүч дамжуулагч өнхрүүштэй гинж бүтээжээ

Дэлхийн улс оронд унадаг дугуйн хэрэглээ улам нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад унадаг дугуйн технологи ч гэсэн хувьсан өөрчлөгдөж, сайжран шинэчлэгдсээр байна. Энэ жил унадаг дугуйн технологийн “Eurobike” нэртэй олон улсын үзэсгэлэн болсон. Энэ үеэр Германы “Ceramic Speed” компани шинэ бүтээлээ тан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Унадаг дугуйн хамгийн үр ашигтай хүч дамжуулагч өнхрүүштэй гинж бүтээжээ
Унадаг дугуйн хамгийн үр ашигтай хүч дамжуулагч өнхрүүштэй гинж бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс оронд унадаг дугуйн хэрэглээ улам нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад унадаг дугуйн технологи ч гэсэн хувьсан өөрчлөгдөж, сайжран шинэчлэгдсээр байна. Энэ жил унадаг дугуйн технологийн “Eurobike” нэртэй олон улсын үзэсгэлэн болсон. Энэ үеэр Германы “Ceramic Speed” компани шинэ бүтээлээ танилцуулсан юм. Тодруулбал, тус компани унадаг дугуйн хамгийн үр ашигтай хүч дамжуулагч өнхрүүштэй гинжийг зохион бүтээсэн байна.

Унадаг дугуйн шинэ үеийн гинжин дамжуулагчийг орлох бүтээлээ зохион бүтээгчид нь “Driven” гэж нэрлэсэн. Үзэсгэлэнд хүрэлцэн очсон хүмүүсийн анхаарлыг энэхүү бүтээл хамгийн ихээр татаж чадсан юм. Үүнийг танилцуулахдаа хуучны уламжлалт механизмаар ажилладаг гинжит дамжуулагчтай харьцуулахад дамжуулагч хүчийг маш ихээр гаргадаг буюу үрэлтийн хүчийг 49 хувь бууруулсан дамжуулагч болсон хэмээн онцолсон юм. Энэ үзүүлэлтийг Shimano Dura Ace брендийн дамжуулагч системтэй харьцуулсан байна. Цилиндр хэлбэрийн карбон фейбер материалын өнхрүүштэй буюу дамжуулагч 2 хэсэгт хоёуланд нь керамик холхивч хийж өгсөн.

Өнхрүүштэй дамжуулагч нь бага хүчээр их хүчийг гаргах боломжтой. Хүчийг дамжуулахдаа дугуйн тэнхлэгт суурилсан хавтгай хуурцагт шүдэт дамжуулагчаар хүчээ дамжуулан эргүүлэх гэсэн зарчмаар ажилладаг. Хэрхэн яаж ажилладгийг бичлэгэн дээр илүү ойлгомжтой байдлаар харуулж өгч байна. Өнхрүүштэй гинжин хөтлөгчийг бусад хүч дамжуулдаг хэрэгслүүдтэй харьцуулбал гайхамшигт давуу талаараа илүү байдаг. Үр дүнтэй ажиллахын тулд тэдэнд эргэлтийн хүч шаардахгүй биеэ даасан учраас гулсахгүй, төвүүдийн хооронд тогтсон зайтай байх шаардлагагүй байдаг юм байна. Зохион бүтээгчид нь хэлэхдээ дамжуулагч нь 99 хувь үр ашигтай хүчийг бий болгодог хэмээн онцолсон нь олны анхаарлыг ихээр татсан. Өнхрүүштэй дамжуулагч нь нийтдээ найман ширхэг үеэс бүрддэг.

Үүгээрээ хүнд хөнгөн хүч зарцуулахаа тохируулдаг байна. Энэ бол инженерүүдийн өнцгөөс хамгийн харахад илүү хөгжүүлэлт хийж болохуйц шийдэл гэж ч хэлж байгаа юм. Driven дамжуулагчийн үндсэн хөгжүүлэгч, зохион бүтээгчид нь Колорадогийн их сургуулийн инженерүүд хэмээн мэдээлж байгаа юм.

Хуваалцах