Унадаг дугуйн зам бариулах саналыг хүргүүлжээ
Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан УИХ болон НИТХ-аас дэмжлэгийг аваад байгаа билээ. Тиймээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж эхний ээлжийн дугуйн замын ажлыг энэ жил эхлүүлэхээр болсон. Тэгвэл эхний ээлжинд оюутан залуус их хэмжээгээр зорчдог за
Мэдээллийн алба

Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан УИХ болон НИТХ-аас дэмжлэгийг аваад байгаа билээ. Тиймээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж эхний ээлжийн дугуйн замын ажлыг энэ жил эхлүүлэхээр болсон. Тэгвэл эхний ээлжинд оюутан залуус их хэмжээгээр зорчдог зам болох хуучнаар “Залуучуудын өргөн чөлөө”-г “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-өөр шинэчилж, өргөсгөж байгаа зам засварын ажилд багтаан унадаг дугуйн зам бариулах саналыг хүргүүлжээ.


















