Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг хэрэгжүүлэхээр болжээ

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг хэрэгжүүлэхээр болжээ
Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг хэрэгжүүлэхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгыг энэ сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Санаачилгын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх юм байна. Улаанбаатар хотын барилга байгууламжийн гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжийг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм. Байгууллагууд зөвлөгөө авч өөрсдөө унадаг дугуйн зогсоол хийх эсвэл МЗХ-оор дамжуулан стандартын дагуу дугуйн зогсоолыг хийж өгөх байгууллагуудтай холбогдож болох юм байна.

Хуваалцах