“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-д өргөн барина
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-д өргөн барина.
Мэдээллийн алба

Дугуйн зам барих төсөл хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд тулгамдаж байгаа авто машины түгжрэл, агаарын бохирдлын асуудлыг тодорхой түвшинд бууруулах, иргэд, хүүхэд залуус эрүүл чийрэг байх боломжийг бүрдүүлнэ гэж Монголын залуучуудын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Түвшинжаргал ярилаа. Нийт 143 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн багийнхан Улаанбаатар хотоо унадаг дугуйн замтай болохыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуулгаар 20 мянган иргэнээс саналын хуудас бөглүүлж авахаар ажиллаж байна.


















