“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-ын гишүүд дэмжиж байна
МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ
Мэдээллийн алба

МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж өргөн барьсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бидний төлөөлөл, ирээдүй хойчийн залгамж халаа залуус маань “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан өргөн барьж байгаад баяртай байна. Лобби бүлэг байгуулагдснаас хойш анх удаагаа залуусыг дэмжсэн төсөл орж ирж байгааг онцлоод энэхүү төслийг “Лобби бүлэг”-ийн дэд даргынхаа хувиар мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар дэмжих болно” гэж хэлсэн.
Төслийн багийнхан бүх гишүүдэд төслөө биечлэн танилцуулж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, А.Бакей, Д.Ганбат, С.Ганбаатар, Ц.Дашдорж Лу.Гантөмөр, А.Тлейхан зэрэг гишүүд дэмжсэн гарын үсгээ зурлаа.
Одоо МЗХ үлдсэн гишүүдээс санал авахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүд, мөн сонирхсон хүн бүхэн төслийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хүсвэл ZUN.MN-д зочлоорой.



















