Үндэслэлгүй шалтгаанаар ажлаасаа халагдсан гэж үзэж байна
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан Н.Бат-Амгалан хууль бусаар ажлаасаа халагдсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Мэдээллийн алба

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан Н.Бат-Амгалан хууль бусаар ажлаасаа халагдсан тухайгаа өнөөдөр мэдээллээ. Түүнийг албан хаагчийн компьютерт зөвшөөрөлгүй нэвтэрч мэдээлэлд авсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Харин энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад гэм буруугүйг нь тогтоосон ч буцаж ажилдаа орж чадахүй байна гэж цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгалан хэллээ. Тэрээр энэ асуудлаар шүүхэд гомдол гаргахаар болсон байна.


















