Үндэсний ассамблейн дарга Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Кан Чан Хийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр 9-р сарын 29-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм.
Мэдээллийн алба

Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Чингис хааны талбайд албан ёсоор угтан авч, Их эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Төрийн ордны Баганат танхимд хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. Түүнчлэн хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочинд бараалхана.