Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үндэсний батлан хамгаалахын их сургууль - 100 жил” эрдэм шинжилгээний хурал болж байна

“Үндэсний батлан хамгаалахын их сургууль - 100 жил” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний батлан хамгаалахын их сургууль - 100 жил” эрдэм шинжилгээний хурал болж байна
“Үндэсний батлан хамгаалахын их сургууль - 100 жил” эрдэм шинжилгээний хурал болж байна. Зураг: МҮОНРТ

“Үндэсний батлан хамгаалахын их сургууль - 100 жил” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд зохион байгуулагдаж байна. Хуралд Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дарга Б.Баярмагнай, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.

Тус хурлыг ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан нээсний дараа, ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт ЗХЖШ-ын даргын мэндчилгээг уншиж танилцууллаа.

Үргэлжлүүлээд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг “Үндэсний батлан хамгаалах их сургууль-нэгэн зуунд” үндсэн илтгэл, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, хурандаа Д.Содномцог, “ҮБХИС нь Батлан хамгаалахын шинжлэх ухаан технологийн түшиц төв болох нь”, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор “ҮБХИС-ийн сургалтын тогтолцоо, сургалтын чанар, хөгжлийн чиг хандлага” зэрэг хавсралт илтгэлүүдийг тавих юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хуваалцах