Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үндэсний баялаг” кино тун удахгүй хүрнэ

“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үндэсний баялаг” кино тун удахгүй хүрнэ
“Үндэсний баялаг” кино тун удахгүй хүрнэ. Зураг: МҮОНРТ

“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээл ирэх сарын 10-нд нээлтээ хийх аж.

Кино зохиолоо залуу жүжигчин өөрөө бичсэн бөгөөд уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулахыг зорьсон байна.

Тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тогложээ.

Хуваалцах