Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна
Эрдэс баялгийн салбарын орлого 2020 онд нэгдсэн төсвийн 26 орчим хувийг бүрдүүлж байжээ.
Мэдээллийн алба

Эрдэс баялгийн салбарын орлого 2020 онд нэгдсэн төсвийн 26 орчим хувийг бүрдүүлж байжээ.
Тэгвэл өнгөрсөн онд 30 гаруй хувийг бүрдүүлсэн байна.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрөх орлогыг одоо болон ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор УИХ-аас өмнө нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай, Хүний хөгжлийн сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулиудыг баталж байсан.
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн энэ оны 4-р сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.
Энэ хуулиар Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас үндэсний баялгийн сан бүрдэхээр хуульчилсан.
Иймээс Засгийн газар төсвийн тодотголтой хамт Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Тухайлбал, хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 500 орчим тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Сангийн яамны газрын дарга н.Санжаадорж ингэж ярилаа.
Mongolian National Radio · Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна


















