Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ сонгоё

“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимын арын талбайд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ сонгоё
Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ сонгоё. Зураг: МҮОНРТ

“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимын арын талбайд зохион байгуулна. Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам санаачлан Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран тус аяныг зохион байгуулах юм.

Үндэсний үйлдвэрийн Цагаан сарын бэлгийн багц, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2020 оны нэгдүгээр сарын 27 өдөр Төрийн ордноос эхлэн төрийн байгууллагууд, томоохон худалдааны төвүүдэд, аймаг орон нутагт зохион явуулах юм байна.

Хуваалцах