Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний бөхийн мэргэжлийн лиг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу олон нийтийг хамарсан аливаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй хэмээн гаргасан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний бөхийн мэргэжлийн лиг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо
Үндэсний бөхийн мэргэжлийн лиг тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гарагт болсон тул тус өдөр болох байсан “Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн анхдугаар барилдаан (ТВ контент)-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу олон нийтийг хамарсан аливаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй хэмээн гаргасан юм.

Ийнхүү маргааш нь буюу өнгөрсөн ням гарагт дахин зохион байгуулах гэсэн боловч шагайн харвааны тэмцээн давхацсан тул тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Хуваалцах