Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний даатгалын корпораци байгуулна

Дотоодын хувийн хэвшлийн үйлчилж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан даатгалын компани байгуулах замаар үзүүлэх боломжтой гэж үзлээ. Үндэсний даатгалын корпораци нь зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгахаар төлөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний даатгалын корпораци байгуулна
Үндэсний даатгалын корпораци байгуулна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тогтоолоор баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний даатгалын корпораци” ХХК-ийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах ажлыг компанийн тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжийн сайдад зөвшөөрлөө.

Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах зээлийн хэмжээ 4,2 их наяд төгрөг болж байна. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгоход бизнесийн болон экспортын үйл ажиллагааг даатгаагүй тохиолдолд банкуудын эрсдэлийн шимтгэл нэмэгдэх, олгох зээлийн хэмжээ буурах, зарим төслүүдэд олгох боломжгүй болох зэрэг байдал үүсч болзошгүй. Эдгээр төслүүдээс гадна уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч зээлийн эргэн төлөлт, экспортын даатгалын үйлчилгээ авч чадахгүй байна.

Хуваалцах