Үндэсний дээд лиг 25 нас хүрлээ
Энэ жилийн хувьд "Hisense Үндэсний Дээд Лиг" нэртэйгээр, шинэ өнгө төрхтэй эхлэхэд бэлэн болоод байна.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн анхдугаар дээд лиг 1996 оны тавдугаар сарын 25 буюу энэ өдөр эхэлж байсан түүхтэй.
Энэ жилийн хувьд "Hisense Үндэсний Дээд Лиг" нэртэйгээр, шинэ өнгө төрхтэй эхлэхэд бэлэн болоод байна.
Харамсалтай нь цар тахлын улмаас лигийн эхлэх хугацаа хараахан тодорхойгүй байна.
"Hisense Үндэсний Дээд Лиг"-т Атлетик 220, Улаанбаатар, Хангарьд, СП Фалконс, Хаан Хүнс-Эрчим, Дэрэн, Улаанбаатар Сити, Би Си Эйч Лионс, Хоромхон, Улаанбаатарын Мазаалайнууд гэсэн клубүүд өрсөлдөнө.


















