Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ мөчид Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд эцэслэн шийдвэр гаргаагүй байна..
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ мөчид Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэх асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд эцэслэн шийдвэр гаргаагүй байна.
Тодруулбал, УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр үдээс хойш болж, Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах саналыг хэлэлцэн дэмжсэн юм.


















