Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах талаар зөвлөлдөв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Тус зөвлөлгөөнөөр дараахи асуудлыг авч хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах талаар зөвлөлдөв
Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах талаар зөвлөлдөв. Зураг: МҮОНРТ

- Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах /Нийтийн тээвэр, хог цэвэрлэгээ, тохижилт цэцэрлэгжүүлэлт, зам засвар, авто замын тэмдэг тэмдэглэгээ, зохицуулалт зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд эрчимжүүлж ажиллах/ талаар доорхи ажлуудыг хийжээ.

  • Төв цэнгэлдэх болон “Хүй долоон худаг”-ийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг салбар хорооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иар хийлгэх шийдвэр гаргаж, зөвлөмжийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.

  • Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлав.

  • Тохижилт, засвар үйлчилгээний салбар хороо ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан ажиллаж байна

  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 811 тээврийн хэрэгсэл ажиллуулахаар урьдчилсан төлөвлөжээ.

  • 7 дугаар сарын 10,11,12,13-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос “Хүй 7 худаг” чиглэлд ”RAILBUS”, Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөж байна.

  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хуваалцах