Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны наймын даваа удахгүй эхэлнэ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа тун удахгүй эхэлнэ.
Мэдээллийн алба

Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал,
Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь - шинээр Улсын заан цолын болзол хангаад байгаа Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруулыг,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр - шинээр Улсын заан цолын болзол хангаад байгаа Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжавыг,
Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай - Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзийг тус тус амлаж,
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл, шинээр Улсын заан цолын болзол хангаад байгаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож нар тунаж үлдлээ.