Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна

Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн 1280 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорьж буй.

Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмуудаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харваа энэхүү шинэчлэгдсэн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Баяр наадмын шагайн харваа гурван насны ангиллаар зохион байгуулагдаж, нийт 160 багийн 1280 харваач ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн 2,

  • Монгол улсын үлэмж дархан мэргэн 46,

  • Монгол улсын дархан мэргэн 31,

  • Монгол улсын гарамгай мэргэн 42,

  • Монгол улсын хошой мэргэн 88,

  • Монгол улсын мэргэн 152,

  • Монгол улсын Харьшгүй мэргэн 67,

  • Монгол улсын Өсөх идэр мэргэн 24,

  • Аймгийн гоц мэргэн цолтой 369 харваач оролцож байна.

Хуваалцах