Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний их сурын харвааны зогсоолын эрэмбийг шинэчилжээ

Үндэсний их сурын харваагаар тэмцээн уралдаан зохион байгуулдаг салбар холбоод, клуб, багууд цаашид доорх журмыг даган мөрдөх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний их сурын харвааны зогсоолын эрэмбийг шинэчилжээ
Үндэсний их сурын харвааны зогсоолын эрэмбийг шинэчилжээ. Зураг: МҮОНРТ

МҮХХ-ны тэргүүлэгчидийн ээлжит хуралдаанаар Үндэсний их сурын харвааны зогсоолын эрэмбийг шинэчилсэн журам баталжээ.

Үндэсний их сурын харваагаар тэмцээн уралдаан зохион байгуулдаг салбар холбоод, клуб, багууд цаашид доорх журмыг даган мөрдөх аж.

Мөн аймаг, сумын цолтой болон спортын цол зэрэгтэй харваачид тухайн цол зэрэг биелүүлсэн оноороо эрэмбэлэгдэх юм байна.

Зогсоолын эрэмбэ:

  1. МУ-н Дархан мэргэн

  2. МУ-н Даяар дуурсах мэргэн

  3. Му-н Даян мэргэн

  4. МУ-н Мэргэн

  5. Хүндэт мэргэн

  6. МУ-н Гарамгай харваач

  7. МУ-н Гоц харваач гэх мэт Улсын цолтой харваачид

  8. Аймгийн мэргэн

  9. Аймгийн Гарамгай харваач

  10. Аймгийн Гоц харваач гэх мэт аймгийн цолтой харваачид

  11. Спортын мастер

  12. Спортын дэд мастер

  13. Сумын мэргэн

  14. Сумын Гарамгай харваач

  15. Сумын Гоц харваач

  16. 1-р зэрэг

  17. 2-р зэрэг

  18. 3-р зэрэг

  19. Залуу харваач

Хуваалцах