Үндэсний шигшээ баг маргааш Киргизийг зорино
Япон Улсад явагдах тус тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөл бөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд байрлаж буй.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргиз Улсын эсрэг энэ сарын 7-нд хийнэ.
Япон Улсад явагдах тус тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөл бөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд байрлаж буй.
Уг бэлтгэлийн сүүлчийн өдөр нь өнөөдөр бөгөөд маргааш 08:00 цагаас хилийн чанадыг зорино.


















