Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг жендэрийн сургалтад хамруулав

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт цахим сургалт зохион байгуулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг жендэрийн сургалтад хамруулав
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарыг жендэрийн сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооноос спортын сургалт дасгалжуулалтын явцад жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй дасгалжуулагч, тамирчдын эрх ашгийг хамгаалахад шаардлагатай эрх зүйн баримт бичиг боловсруулахад санал солилцох, жендэрийн үзэл баримтлалыг сургалт дасгалжуулалтад хэрхэн тусгах талаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарт цахим сургалт зохион байгуулжээ.

Тухайлбал, “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, салбарын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээнд тусгах тухай” ойлголтын талаар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, АПХ-ны Эмэгтэйчүүд ба спорт хорооны дарга, Олон улсын паралимпын хорооны Эмэгтэйчүүд ба спорт хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Оюунбат “Спортын салбарын жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхыг нэмэгдүүлэх тухай”, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтэн Ш.Долгор “Дасгалжуулагчийн ёс зүй” сэдвээр тус сургалтыг удирдан явуулсан байна.

Хуваалцах