Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
Энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй "BILL FARRELL MEMORIAL" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд
Мэдээллийн алба

Энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй "BILL FARRELL MEMORIAL" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид амжилттай оролцож 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртлээ.
Тодруулбал: 53кг- Ц.Намуунцэцэг ( Мөнгө )55кг- Б.Хулан ( Алт )57кг- Х.Болортуяа ( Алт )59кг- Т.Алтжин ( Хүрэл )62кг- С.Цэрэнчимэд ( Алт )65кг- Т.Энхжин ( Алт )68кг- Б.Ганцэцэг ( Алт )72кг- З.Болортунгалаг ( Алт ) нар медаль хүртлээ.
Маргааш эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.


















