Үндэсний шигшээ ирэх сард Япон, Киргизийн багтай тоглоно
үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо ирэх сарын 10-нд 17:35 цагт Японы Сайтама цэнгэлдэх хүрээлэнд Японы багтай, 15-нд 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Киргизийн багтай тоглох юм байна
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан Монголын шигшээ баг энэ сард эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийсэн. Ийн тус тоглолтод 1:0-ээр хожиж ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны анхны хожлоо байгуулсан билээ. Харин ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо чансаагаар 68 байр илүү Тажикистантай хийж, 0:1-ээр ялагдсан.
Тэгвэл үндэсний шигшээ баг дараагийн тоглолтоо ирэх сарын 10-нд 17:35 цагт Японы Сайтама цэнгэлдэх хүрээлэнд Японы багтай, 15-нд 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Киргизийн багтай тоглох юм байна.


















