Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний шилдгийн эрэлд

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулдаг “Үндэсний шилдгийн эрэлд” реалити шоу нэвтрүүлэг зургаа дахь жилдээ олны хүртээл боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Үндэсний шилдгийн эрэлд
Үндэсний шилдгийн эрэлд. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний их сургууль хамтран зохион байгуулдаг “Үндэсний шилдгийн эрэлд” реалити шоу нэвтрүүлэг зургаа дахь жилдээ олны хүртээл боллоо. Энэ жилийн нэвтрүүлгийн зохиогч, ерөнхий редактороор “MNB ТОК ШОУ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийн багийн сэтгүүлч МҮОНТ-ийн ХХ зуун 100 жил төсөл, “Түүхийн хуудсанаа монгол“ өдөр тутмын түүхэн товчоон, ХХ зууны түүхийн баримтат кинонууд болон “Сэрсэн зууны түүх” нэг , хоёрдугаар боть “Эгэл амьдралын мөр” баримтат хөрөг нэвтрүүлгийг зохиогч, редактор, 2012 оны Болор үзэг наадмын Гран-при шагналт, 2013 оны МСХ-ны телевизийн салбарын шилдэг сэтгүүлч, Дамдинсүрэнгийн Долгорсүрэн ажилласан байна. Тус шоу хөтөлбөрт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 30-н хүүхэд шалгаран, бүтэн сарын турш оюуны бядаа сорьлоо.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, оюутны ертөнцөд хөл тавих гэж байгаа хүүхэд залууст даяаршлын эринд өөрийн орон зайгаа олж, өндөр мэдлэг, хөрвөх чадвар, орчин цагийн боловсролыг эзэмших боломжийг олгох зорилготой энэхүү Үндэсний шилдгийн эрэлд -6 шоу хөтөлбөрийн шүүгчээр ХБНГУ-ын Дортмундын Их сургуулийн магистр, эдийн засагч Амартүвшингийн Баярцэцэг, МҮИС-ийн Математик Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал, программист Норвегийн “Ставенжир” их сургуулийн мастер Бямбажавын Бямбажаргал болон зочин шүүгчид оролцжээ.

Оюун ухаан, ур чадвар, эв дүй, эрхэм харилцаагаар тодорсон шинэ үеийн дүр төрх, шилдэг залуусын төлөөлөл өөртөө итгэлтэй өмнөө тавьсан зорилго, эрч хүчтэй, тэмцэгчид “Үндэсний шилдгийн эрэлд” тугийн төлөө яруу тансаг эх хэлээрээ мэтгэлцэж, оюун ухааны талбарт ширүүн өрсөлдсөнийг нийт 20 цуврал нэвтрүүлгээр хүргэсэн байна. Мөрөөдөлдөө хүрэх тэвчээр, өөрийгөө үнэлэх үнэлэмж, оюуны их бядаа сорьсон оролцогчдоос гутгаар байрын эзнээр Монгени цогцолбор сургуулийн төгсөгч Мөнхцэцэгийн Одонцэцэг тодорч, Монголын үндэсний их сургуульд хүссэн мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх.

Дэд байрын эзнээр Сант бүрэн дунд сургуулийн төгсөгч Хонгорзулын Начинбаатар тодорч, БНХАУ-ын Үндэсний их сургуульд хүссэн мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх. Тэргүүн байрын эзнээр 38-р сургуулийн төгсөгч Мөнхбатын Хонгорзул тодорч, Япон улсад хүссэн мэргэжлээрээ дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнагдан “Үндэсний шилдгийн эрэл” –д тугийн эзэн болсон юм. Түүнчлэн нэвтрүүлгийг дэмжсэн хамтран оролцсон олон байгууллагууд оролцогч хүүхдүүдэд өөрийн шагналыг хүртээсэн нь хүүхдүүдэд өөрийнхөө хүч, мэдлэг чадварынхаа ачаар зорьсондоо хүрч болдогийг харуулсан байна.

Энэхүү уралдаант нэвтрүүлэг нь жил бүр ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа сурагчдад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах ирээдүйд эх орондоо хэрэгтэй шинэ боловсон хүчинг тодруулан гаргах нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс МҮОНТ, МҮИС жил бүр зохион байгуулж байгаа аж.

Энэ жилийн уралдаант нэвтрүүлгийн онцлог нь ялагчийг тодруулахдаа хамгийн оюунлаг , өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр, зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэх хүсэл тэсвэр зэргийг нь сорих үүднээс нэвтрүүлгийн дугаар бүрт хөтлөх багш, зочин шүүгчдийг урьж оролцуулсан байлаа. Тухайлбал Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Монголын хүний нөөцийн академийн тэргүүн Д.Бартанбаатар, Төрийн шагналт, математикийн ухааны доктор, профессор Ч.Алтаннар, Харвардын их сургуулийн оюутан У.Билгүүн, “Сансарын өрсөлдөөн- Бидний боломж” төслийн удирдагч, “Эс Эл Ай” ХХК-ийн технологи хариуцсан захирал Ц.Нандинбаатар , Монгол улсын ардын багш Г.Маам нар уригдаж оролцсон.

Биеийн хүчээр нэгийг дийлдэг бол оюун ухааны хүчийг бүгдийг дийлдэгийг харуулсан энэхүү оюунлаг өрсөлдөөнт шоу хөтөлбөр нь нийт 8 хүүхдийг өндөр хөгжилтэй гадны оронд дээд боловсрол эзэмших боломжийг олгоод байна.
Дашрамд МҮОНТ- нь МҮИС-тай 5 жилийн гэрээ байгуулан, уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг бөгөөд жил бүр уран бүтээлчдээсээ нэг хүн гадаадад 4 жил үнэ төлбөргүй сургах боломж олгодог байна. Түүнчлэн МҮИС-д хүссэн мэргэжлээрээ суралцах боломтойг дуулгахад таатай байна.

Хуваалцах