Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна

Чуулганыг Монголын үндэсний спортын хороо зохион байгуулж буй агаад тус хороонд үндэсний 15 спортын холбоо нэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна
Үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор өнөөдөр Үндэсний спортын анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна.

Үүнд 800 гаруй хүн оролцож байгаа бөгөөд энэхүү чуулганаар үндэсний спортын хороодын зорилго, зорилт, цаашдын хөгжлийг хэлэлцэхээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний спортын тухай зарлиг гаргана гэж Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн юм.

Чуулганыг Монголын үндэсний спортын хороо зохион байгуулж буй агаад тус хороонд үндэсний 15 спортын холбоо нэгджээ.

Анхдугаар чуулганаар холбоодын дотоод асуудлын талаар хөндөхгүй, харин Монгол үндэсний өв уламжлал, соёлыг хөгжүүлэх тухай санал солилцох нь ээ.

Хуваалцах