Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний спортын холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа

Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний спортын холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа
Үндэсний спортын холбоод хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан үндэсний спортын холбоод өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ.

Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж.

Тэд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хурал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Хьёндэ элеватор таур”-ын зургаан давхарт, 12:00 цагаас болно.

Хуваалцах