Үндэсний Статистикийн хороо статистикийн мэдээллээ цахимаар хүргэнэ
ҮСХ-ноос 2020 оны 2 дугаар сарын 17-ны нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл хүргэх Хэвлэлийн бага хурлыг цуцлаж, статистикийн мэдээллээ цахимаар хүргэх болсныг мэдэгдэж байна.
Мэдээллийн алба

ҮСХ-ноос 2020 оны 2 дугаар сарын 17-ны нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл хүргэх Хэвлэлийн бага хурлыг цуцлаж, статистикийн мэдээллээ цахимаар хүргэх болсныг мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн.Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийхээр боллоо.Та бүхэн манай албан ёсны цахим хуудас 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан статистик мэдээллээ Даваа гарагийн 10:00 цагаас хүлээн авна уу.Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сайн чанарын видео бичлэгээр хангах тул 91100461, 19001212, 263152 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.Эх сурвалж: ҮСХ


















