Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний судлаачдыг уралдуулж бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлнэ

Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд хэлэлцэж байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний судлаачдыг уралдуулж бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлнэ
Үндэсний судлаачдыг уралдуулж бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд хэлэлцэж байна.

Чуулганд 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 70 хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл оролцож байна. Мөн 6 орны 20 гаруй зочин уригдан иржээ. Энэ чуулганаар хэлэлцсэн, дэвшүүлсэн саналыг нэгтгэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм.

Үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцоллоо.

Хуваалцах