Үндэсний Супер Лигийн тоглолт үргэлжилж байна
Үндэсний Супер Лигийн 3-р тойргийн тоглолтууд өчигдөр СТО-нд үргэлжэн явагдлаа. Плэй-оффт орох эрхээ аль ч баг баталгаажуулаагүй байгаа учраас багуудад тоглолт бүр чухал болоод байсан.
Мэдээллийн алба

Үндэсний Супер Лигийн 3-р тойргийн тоглолтууд өчигдөр СТО-нд үргэлжэн явагдлаа. Плэй-оффт орох эрхээ аль ч баг баталгаажуулаагүй байгаа учраас багуудад тоглолт бүр чухал болоод байсан.
Эхний тоглолт “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Сүхбаатар SBL Хүлэгүүд” багуудын хооронд болсон. Эдгээр багууд ижилхэн 7 хожил, 6 хожигдолтой явж байсан, мөн энэ улирлын хоорондын тоглолтын харьцаа ч 1-1 байсан юм. Мөн хожсон баг нь плэй-оффын байранд бичигдэж, хожигдсон нь плэй-оффын байрлалын гадна бичигдэж эхлэх байсан учраас маш хариуцлагатай тоглолт болсон. Тоглолтод 117:79 харьцаатай “Сүхбаатар SBL Хүлэгүүд” баг хожиж, улирлын 8 дахь хожлоо авлаа. Ингэснээр Хүлэгүүд хүснэгтийн 3-р байр хүртэл ахисан бол, Эрдэнэдрийлинг Ригс 7 хожил, 7 хожигдолтой болж, хүснэгтийн 5-р байранд үлдлээ.
2 дахь тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” багуудын хооронд болсон. Эдгээр багууд ч мөн плэй-оффын байрлалын төлөө ширүүн өрсөлдөж байгаа. Энэ тоглолтод “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг 88:83 харьцаатай хожиж, улирлын 7 дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд Эрдэнэдрийлинг Ригс багтай зэрэгцэн ирж, плэй-оффын төлөөх дайралтаа хүчтэй үргэлжлүүлж байна.




















