Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний сургагч багш нарыг бэлтгэлээ

Монгол Улсын СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтын Цахим мэдээллийн сан үүсгэх зорилгын хүрээнд “Соёлын биет бус өвийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сургагч багш нарыг бэлтгэлээ
Үндэсний сургагч багш нарыг бэлтгэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтын Цахим мэдээллийн сан үүсгэх зорилгын хүрээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар хамтран “Соёлын биет бус өвийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн (2003 он) хэрэгжилтийг идэвхжүүлэх Үйл Ажиллагааны Удирдамжийн хүрээнд Монгол Улс дахь СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтын цахим мэдээллийн сан үүсгэх бэлтгэл ажил хэмээн үзэж ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтийн чадавхийг Монгол Улсад бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулав.

Сургалт нь нийслэл хот болон 21 аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Соёл хариуцсан мэргэжилтнүүд, мөн музейн Бүртгэл мэдээллийн санч, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, МИУС-ын Антрополог-археологийн тэхим, Театрын музейн нийт 50 гаруй соёлын мэргэжилтэнүүдийг хамрав.

Аймгуудын ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Соёл хариуцсан мэргэжилтнүүд, музейн бүртгэл мэдээллийн санчид оролцсоноор аймгийн ИТХуралд төсөв хөрөнгө суулгуулахад болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, музей болон холбогдох бусад байгууллага СББӨ-ийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж, хамтран ажиллах нөхцөл боломжоор нь хангахад энэ сургалт үр нөлөө, тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байна.

“СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг үндэсний 8 сургагч багш, шинжээчид Монгол Улс дахь СББӨ-ийн бүртгэн баримтжуулалт, СББӨ-ийн хамгаалал, эрхзүйн орчин, хэтийн бодлого зэргийн танилцуулан, арга зүйн зөвөлгөө өгөв. Мөн ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн сургагч багш БНХАУ-ын Үндэсний номын сангийн “Хятадын өв дурсгал” төслийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Тиан Миао нь өөрийн СББӨ-ийн бүртгэл, баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын талаар мэдээлэл өгч, туршлага солилцов.

Хуваалцах