Үндэсний сургагчийн гэрчилгээ гардуулна
“Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх цуврал дөрвөн сургалт явагдсан байна.
Мэдээллийн алба

“Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн хүрээнд үндэсний сургагч бэлтгэх цуврал дөрвөн сургалт явагдсан байна. Тус сургалтад хамрагдсан нийт 18 музейн болон соёлын байгууллагуудын мэргэжилтэнд Үндэсний сургагчийн гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр 17.30 цагт Монголын үндэсний музейд болно. Ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцох аж.


















