Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Үндэсний сургалтад 6000 төлөөлөгч хамрагдана

Эхний ээлжийн сургалтад Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумдын 145 төлөөлөгч оролцож байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сургалтад 6000 төлөөлөгч хамрагдана
Үндэсний сургалтад 6000 төлөөлөгч хамрагдана. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлнэ. Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сургалт энэ оны I, II улиралд үргэлжилж 16 аймаг, зургаан дүүргийн 6000 гаруй төлөөлөгч хамрагдах юм. Хоёрдугаар сарын 17-ноос Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгаас эхэлсэн сургалт Өвөрхангай, Завхан, Дархан-Уул аймагт явагдаж, өнөөдөр Ховд, Хөвсгөл аймагт эхэллээ. Хөвсгөл аймгийн 23 сумын нийт 584 төлөөлөгч дөрвөн ээлжээр гуравдугаар сарын 22-ныг дуустал Мөрөн хотод сургалтад хамрагдах юм. Эхний ээлжийн сургалтад Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Тариалан сумдын 145 төлөөлөгч оролцож байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах