Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо

Монголын тулгар төр үүссэний 2222 жил, Их Монгол улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын тэмцээн өндөрлөж шилдгүүд тодорлоо. Үндэсний сурын эрэгтэй харваанд Улсын мэргэн харваач Л.Отгонбаяр түрүүлэв. Тэрээр улсын наадамд ийнхүү хоёр дахиа түрүүлж Монгол улсын хошой

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо
Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын тулгар төр үүссэний 2222 жил, Их Монгол улсын 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын тэмцээн өндөрлөж шилдгүүд тодорлоо. Үндэсний сурын эрэгтэй харваанд Улсын мэргэн харваач Л.Отгонбаяр түрүүлэв. Тэрээр улсын наадамд ийнхүү хоёр дахиа түрүүлж Монгол улсын хошой мэргэн цолны болзлыг хангаад байгаа билээ.

Хоёрдугаар байранд Улсын хошой мэргэн харваач Ч.Баасанхүү орсон бол Б.Батбаатар, Х.Өлзийхутаг, Б.Баярсайхан нар удаалсан юм.

Харин Үндэсний сурын эмэгтэй харваанд Л. Оюунчимэг түрүүлсэн билээ. Л.Оюунчимэг улсын наадамд ийнхүү гурав дахь удаагаа түрүүлж Монгол улсын Хошой мэргэн цол аваад байна. Түүний араас Ч.Эрдэнэтуяа, Э.Заяа, Д.Пунсалдулам, М.Мөнх-Амгалан нар удаалсан аж.

Энэ жилийн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанаас Спортын мастер гурав, Спортын дэд мастер нэг, Хошой мэргэн харваач гурав төрлөө.

Хуваалцах