Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл эхэллээ

ҮТА-ийн аюулгүй байдлын дөрвөн жилийн бакалаврын ангид орон нутгаас элсүүлэх сонсогчдын шалгалтыг ҮТА-иас томилогдсон багш, ажилтан авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл эхэллээ
Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 25-ны өдөр хүртэл академийн сургалтын албан дээр явагдана.

Элсэхийг хүсэгчдийг Академийн Сургалтын алба бүртгэж судлах ажлыг Гүйцэтгэх ажлын тэнхим хэрэгжүүлэх юм байна. Судалгааны явцад тухайн шалгуулагч ТЕГ-т алба хаах боломжгүй бодит шалтгаан илэрсэн тохиолдолд элсэлтийн нэмэлт шалгалтад оруулахгүй аж.

ҮТА-ийн аюулгүй байдлын дөрвөн жилийн бакалаврын ангид орон нутгаас элсүүлэх сонсогчдын шалгалтыг ҮТА-иас томилогдсон багш, ажилтан авна.

Харин Улаанбаатар хотоос элсэгчдийн нэмэлт шалгалтыг Академийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн шалгалтын комисс удирдан зохион байгуулна.

Хуваалцах