Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна
Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна.
Мэдээллийн алба

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна.Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур Монгол Улсын иргэн байх; Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх; Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх; Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх; Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй; Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй; Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх; Ял шийтгэгдэж байгаагүй; Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/; Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/. Бүрдүүлэх материал ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/; Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар; Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар; Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/; Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/; Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/; Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг; Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар; Анги удирдсан багшийн тодорхойлолт; Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/. Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.


















