Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ
Үндэсний томхон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна.

“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13 ний өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн.

Тэгвэл энэ удаад Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтад АПУХК, Мобиком, Монос групп, Төрийн банк, Таван богд ХХК, Улсын клиникийн төв эмнэлэг, Делта Зонстракшн ХХК, ЭнержиРесурс ХХК, МАК, ЛендТНББСБ, Хөгжил Трейд ХХК, ХайперМаркет ХХК, Адмон ХХК –ний удирдлагууд оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллахаар боллоо.

Хувийн хэвшлийн байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах